Улаанбаатарын 40 зочид буудлын 1900 өрөөг тусгаарлан ажиглах байр болгожээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2021-02-14 16:38:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар, нийслэлд 40 зочид буудлын 1900 өрөөг тусгаарлан ажиглах байрны зориулалтаар ашиглаж байна.


Мөн ойрын хавьтал, гадаадаас ирэх иргэдийг тусгаарлах 20 зочид буудлын 1 012 өрөөний бэлэн нөөцтэй байгаа юм. Цаашид ашиглах боломжтой гэж үзэн 11 буудлын 446 өрөөг нөөцөд бүртгэжээ.


2021 оны хоёрдугаар сарын 13-ны байдлаар 1,9 сая хүн түргэвчилсэн болон PCR шинжилгээ өгөөд байна. Түүнчлэн хоёрдугаар сарын 6-ны байдлаар, 9 мянга 143 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ илэрхийлсний 2 мянга 773 нь яаралтай нутаг буцна хэмээн мэдэгджээ. Өнөөг хүртэл тусгай үүргийн нислэг болон газраар 28 мянга 862 иргэнийг татаж авсан гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

相关新闻