Бусдын бичиг баримт, шинжилгээний бичгээр Дорнод аймагт нэвтэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2021-02-12 16:50:33

Дорнод /МОНЦАМЭ/. Өөр хүний бичиг баримт, шинжилгээний бичгээр Дорнод аймагт нэвтэрсэн тохиолдол гарчээ. Тодруулбал, Улаанбаатар хотоос ирэх хүсэлт гаргасан 85 иргэнийг энэ сарын 7,9-ний өдрүүдэд автобусаар татан авсан. Энэ үеэр иргэн Н нь Б-ын нэр, бичиг баримт, шинжилгээний хариуг ашиглан автобусанд сууж, Хөлөнбуйрын постоор нэвтэрснийг 10-ны өдөр СЭМТөв, Тандалтын бүлэг илрүүлж, Шуурхай штабт яаралтай мэдээлснээр Цагдаагийн газарт шилжүүлэн шалгалтын ажил явуулж байна.

Иргэн Н нь 9-ний өдөр Баянзүрх дүүргийн гуравдугаар байнгын цэгт шинжилгээ өгч, хариу нь 10-ны өдрийн 15:58 цагт сөрөг гарчээ. Шинжилгээний хариу гараагүй байхад Дорнод аймаг руу нэвтэрсэн иргэн Н-ийн PCR шинжилгээний хариу эерэг гарсан бол түүнтэй нэг автобусанд явсан 41 иргэнд халдварлаад зогсохгүй аймгийн хэмжээнд халдварын голомт үүсгэх маш том эрсдэл ойрхон байлаа гэж Онцгой комиссоос анхааруулав.

相关新闻