Үнэт цаасны арилжаа онлайн горимоор хэвийн явагдаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-02-11 14:40:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржийн үнэт цаасны арилжаа онлайн горимоор хэвийн явагдаж байна. 

Тодруулбал, Монгол Улсын Засгийн газар болон УОК-ын шийдвэрийн дагуу энэ оны 2 дугаар сарын 11-23-ныг хүртлэх хугацаанд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих шийдвэрийг гаргасантай холбогдуулан "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь дээрх хугацаанд 2 дугаар 12-ны өдөр буюу бүх нийтийн баярын өдрөөс бусад өдөр бүрэн зайнаас ажиллаж, онлайн горимоор арилжааг хэвийн явуулж буйгаа мэдэгдлээ. Арилжаатай холбоотой мэдээ, мэдээлэл, санал хүсэлт, мөн албан тоот бичиг захидлыг цахимаар, doc@mse.mn цахим  хүлээн авч байгаа аж. 

相关新闻