Хөвсгөл аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг энэ сарын 17 хүртэл хязгаарлалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Онцгой комиссын шийдвэр, Засаг даргын захирамжаар 2 дугаар сарын 10-ны өдрийн 18.00 цагаас 17-ны өдрийн 06.00 цаг хүртэл аймгийн төв, сум хоорондын зорчих хөдөлгөөнийг хязгаарлалаа.
Тус аймгийн хэмжээнд 76 пост, Мөрөн сумыг тойрсон 6 пост ажиллаж байна. Тус аймагт сүүлийн өдрүүдэд голомттой бүс нутгаас 300 орчим иргэн ирж, гэрийн тусгаарлалт ажиглалтад байна. Болзошгүй эрсдэлээс сэргийлэх зорилгоор аймгийн хэмжээнд хөдөлгөөнийг хязгаарласан тул иргэдийг баталгаагүй болон хулгайн замаар зорчихгүй, амь нас, эрүүл мэнддээ эрсдэл учруулахгүй байхыг Хөвсгөл аймгийн Онцгой комиссоос анхааруулан сэрэмжлүүллээ.