Засаг дарга Д.Бауыржан Гавьяат багш нарыг хүлээн авч уулзлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-02-11 11:22:36

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан тус аймгаас төрөн гарсан Монгол Улсын Гавьяат багш цолтнууд болох А.Сайндолда,  Р.Акремхан,  С.Даржаа,  Е.Дөрбетхан,  Х.Хажайхан,  М.Каспи,  Р.Агзамхан,  В.Суранхүү,  Х.Хадаан,  Х.Имаммагзам нарын 10 гаруй ахмад багшийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан онцлох ажлууд, боловсролын салбарын өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх ажлуудын талаар танилцууллаа.

Ахмад багш нар хамгийн түрүүнд боловсролын салбарыг улс төрөөс ангид байлгах, багш нарыг сонгон шалгаруулалтаар томилох,  багшийн үнэлэмжийг ажлын чанартай уялдуулах, хос хэлний боловсролыг сайжруулж  багшийн чадвар, ёс зүй, харилцааг дээшлүүлэх саналуудыг хэллээ.

Түүнчлэн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажилд дэмжлэг болгож Гавьяат цолтны нэг сарын урамшуулал болох 150 мянган төгрөг, нийтдээ 1 сая 500 мянган төгрөгийг аймгийн Онцгой комисст  хандивлалаа. 

相关新闻