Ахмад буурлуудад хүндэтгэл илэрхийлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-02-11 11:17:32

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн хэмжээнд 90-ээс дээш насны 98 өндөр настан байдаг бөгөөд эдгээр азай буурлууддаа аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан хүндэтгэл үзүүлж, сар шинийн бэлэг хүргэж байна. Эдгээр ахмадуудын 40 нь аймгийн төвд амьдран суудаг бол 58 нь сумдад аж төрөн суугаа. 

Сар шинийн босгон дээр ахмадуудынхаа төлөөлөл болгож 99 настай азай буурал Х.Должин, 90 настай Ж.Вандандорж нарт Засаг дарга  өөрийн биеэр талархал илэрхийлж, эрүүл энх, саруул сайныг хүсэн хүндэтгэл үзүүллээ. 

Азай буурлууд бие тэнхлүүн, ухаан саруул үр хүүхдийнхээ түшиг тулгуур болсоор сар шинэтэй амар мэнд золгож байна.

相关新闻