"Теле хичээлийн явцад тулгамдсан асуудал ба түүний шийдэл” илтгэл тэргүүн байр эзэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн БСУГ-аас 2021 оны шилдэг илтгэл
шалгаруулах Эрдэм шинжилгээний бага хурлыг цахимаар зохион байгууллаа.
Энэ сарын сарын 3-5-ны өдрүүдэд болсон энэхүү уралдаанд
22 цэцэрлэг, 19 сургуулийн 93 багш оролцож, өөрсдийн илтгэлээ хэлэлцүүлсэн байна.
Илтгэлийн уралдаанд "Эрдмийн далай" цогцолбор сургуулийн
багш А.Уранчимэг, Ө.Баянсан, Ж.Долгорсүрэн нарын “Теле хичээлийн явцад
тулгамдсан асуудал ба түүний шийдэл” илтгэл тэргүүн байр эзэлж, улсын уралдаанд
оролцох эрх авчээ.
Харин дэд байрт Мандал сургуулийн багш Ч.Баярмаа,
С.Даваажав, Д.Мөнхзаяа нарын “Сурагчдын анхны номоор дамжуулан бэлтгэл
хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх нь”, Дэрэн сумын хүүхдийн цэцэрлэгийн
Д.Ариунаа багштай хамт олон “Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт танхимын ба
цахим сургалт” илтгэлүүд шалгарсан байна.
Удаах байруудад "Мандал" сургууль, "Говийн ирээдүй" цогцолбор
сургууль, Сайнцагаан сумын хоёр болон наймдугаар цэцэрлэг, Луус сумын дунд
сургуулийн багш нар амжилттай оролцон шалгарчээ.
Энэ жилийн илтгэлийн уралдаан "Ковид-19" цар
тахлын үед болж байгаагаараа онцлогтой бөгөөд ”Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт-танхим
ба цахим хичээл-асуудал шийдэх” сэдвийн дор болсон юм.