Манлай сум адуун сүргээрээ аймагтаа тэргүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Манлай сум адуун сүргээрээ аймагтаа тэргүүлж байна.
Тус сум нь 2020 оны жилийн эцсийн мал тооллогоор 14434 адуу тоолуулж аймагтаа адуун сүргийнхээ тоогоор тэргүүлсэн байна. Аймгийн Статистикийн хэлтсийн мэдээлж байгаагаар Ханбогд сум 10393, Цогтцэций сум 10125, Ханхонгор сум 9861, Баян-Овоо сум 8567 адуу тоолуулж эхний тавд оржээ. Өмнөговь аймгийн нийт мал сүргийн 3,8 хувийг адуун сүрэг эзэлж байна.