Ирландад цахилгаан, хос хөдөлгүүртэй автомашины борлуулалт өсжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ДАБЛИН. /Xinhua/. Ирландад энэ оны нэгдүгээр сард шинэ автомашины борлуулалт буурсан хэдий ч цахилгаан, хос хөдөлгүүртэй автомашины борлуулалт огцом өссөн дүн үзүүлжээ.
Ирландын Статистикийн төв газрын мэдээлснээр, нэгдүгээр сард цахилгаан, хос хөдөлгүүртэй 5581 шинэ автомашин худалдаалагдсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 29.54 хувиар өссөн байна. Харин тухайн сард 16948 шинэ автомашин худалдаалагдсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 18 хувиар буурсан үзүүлэлт болжээ.
Ирландад цахилгаан,
хос хөдөлгүүртэй авмомашины борлуулалт огцом нэмэгдэж байгаа нь Засгийн газар
2030 оноос дотоод шаталтын хөдөлгүүртэй автомашиныг худалдаалахыг, 2045 оноос
ийм тээврийн хэрэгсэл унахыг хориглохоор төлөвлөж байгаатай холбоотой ажээ.