Удирдах ажилтны 3 сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-02-09 13:48:44

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Төрийн албаны Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлөөс тус аймгийн Мал эмнэлгийн газрын Мал, амьтны эрүүл мэндийн албаны дарга, Алтанцөгц, Улаанхус сумын ИТХ-ын нарийн бичгийн даргын сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлалаа.

Хурлын нарийн бичгийн даргын сул орон тоонд эрх зүй, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хүмүүнлэг, бизнес ба удирдахуй, хүнс, хөдөө аж ахуй, мал эмнэлзүй, нийгмийн шинжлэх ухаан, мэдээлэл, харилцаа холбооны технологи, инженерчлэл, үйлдвэрлэл, зохион бүтээлт мэргэжилтэй, магистр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй, Мал эмнэлгийн газрын албаны даргын албан тушаалд малын их эмч, мал эмнэл зүй мэргэжилтэй, бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй хүмүүс орж өрсөлдөх боломжтой аж.

Түүнчлэн сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэдэд Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, цэргийн жинхэнэ алба хаах үүргээ хуулийн дагуу биелүүлсэн, албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг бүрэн хангасан, Монгол Улсын иргэн байх шаардлага тавина.

Иргэдийн шалгалтад орох хүсэлт, холбогдох баримт бичгийг энэ сарын 11-ний өдөр 09:00-17:00 цагийн хооронд bayаn-ulgii@csc.gov.mn хаягаар цахимаар хүлээн авна.

Сонгон шалгаруулалтын хугацаа, цагийг салбар зөвлөлөөс жич зарлах ажээ.

相关新闻