Сар шинийн баярын өдрүүдэд хөдөлгөөнийг хязгаарлана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Онцгой комисс хуралдаж, сар шинийн
баярын өдрүүдэд аймаг, сум хоорондын хөдөлгөөнийг хязгаарлаж, аймгийн төвд хяналтыг
чангатгах шийдвэр гаргалаа.
Тодруулбал, энэ сарын 11 буюу цагаан сарын битүүний өдрийн
20.00 цагаас 15-ны өдрийн 06.00 цаг хүртэл аймаг, сум хооронд зорчих иргэд, тээврийн
хэрэгсэл, иргэдийн хөдөлгөөнийг түр хязгаарлаж, аймгийн төвд иргэдийн хөдөлгөөнийг
хорьж, бүрэн хяналтад байлгахаа мэдэгдсэн.
Хөдөлгөөнийг хязгаарлахын тулд аймгийн төвийн эргэн
тойронд постуудын тоог нэмэгдүүлж, хөдөлгөөнт эргүүл гаргаж, хүч нэмэгдүүлэн
үүрэг гүйцэтгэх ажээ.
Онцгой комиссоос сар шинийн баяраа гэр бүлийн хүрээнд
тэмдэглэж, айл хэсэхгүй, золголт хийхгүй байх чиглэл өгч, УОК болон аймгийн
Онцгой комиссын шийдвэрийг дагаж мөрдөн халдвар хамгааллын дэглэмээ баримтлан
эрсдэлийг хамтдаа даван туулахыг иргэдэд уриалсан байна.