Нутгийн ихэнх хэсгээр шороон болон цасан шуурга шуурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-02-09 11:09:47

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс гаргасан цаг агаарын урьдчилсан мэдээгээр энэ сарын 9-ний өдөр нутгийн баруун хэсгээр цас орно. Нутгийн ихэнх хэсгээр салхи 18-20 м/с, зарим үед 22 м/с-д хүрч ширүүсэж шороон болон цасан шуурга шуурах тул малчид, ард иргэдийг цаг агаарын болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлж байна. 

Энэ сарын 10-16-ны өдөр хүртэлх тав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвөөр тус хугацааны дунд буюу сүүлчээр нутгийн баруун өмнөд хэсгийн зарим газраар ялимгүй цас орно. Энэ үед салхины хурд 12-14 м/с-д хүрч ширүүсэн шороон болон цасан шуурга шуурна.

Агаарын температур хугацааны эхэнд шөнөдөө 12-17 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байх төлөвтэй байна. 

相关新闻