ХӨСҮТ-д батлагдсан нэг тохиолдлын ойрын хавьтлын 8 иргэн Эрдэнэбулган суманд иржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Өнөөдөр буюу 2021.02.08-нд ХӨСҮТ-д батлагдсан нэг тохиолдлын ойрын хавьтал болох 8 иргэн Эрдэнэбулган суманд 2-р сарын 5-ны өдөр буяны ажлаар ирсэн байна. Эдгээр иргэдийг болон ойрын хүмүүсийг тусгаарлан /02.08/ PCR шинжилгээний сорьц авсан ба шинжилгээний хариу гарахыг хүлээж байна.
Үүнтэй холбоотойгоор шинжилгээний хариу гартал Эрдэнэбулган сумаас гарах хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар бүрэн хаалаа.
Иргэд Та бүхэн гадуур гарахгүй байх, шаардлагатай тохиолдолд амны хаалтаа зүүж, халдвар хамгааллын дэглэмээ чандлан сахина уу. Иргэдийг гэрээс гарахгүй, гэртээ зочин урихгүй байхыг сумын Онцгой комиссоос анхааруулж байна.