Архи худалдан борлуулах цагийн хязгаарлалтыг энэ сарын 18 хүртэл сунгалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/.
Аймгийн Засаг даргын А/13 тоот захирамжийг сунгах
шийдвэрийг Онцгой комиссоос гаргалаа. Тухайлбал,
- Баян-Өндөр, Жаргалант сумын хэмжээнд
зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүд архи согтууруулах ундааг 10.00-18.00
цаг хүртэл худалдан борлуулахыг зөвшөөрсөн хугацааг 2021 оны 2 дугаар
сарын 18-ны өдрийг дуустал сунгах.
- Аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд архи
согтууруулах ундаагаар үйлчлэх үйл ажиллагаа (рестораны архи согтууруулах
ундааны үйлчилгээ, баар, караоке, паб)-г түр зогсоосон хугацааг 2021 оны 2 дугаар сарын 18-ны өдрийг дуустал сунгах.
- Мөн олон нийтийг хамарсан үйл ажиллагаа
(хичээл, цугларалт, сүм хийдийн хурал, үзвэр, хонжвор, РС тоглоом,
уралдаан тэмцээн, цанын бааз, мөсөн гулгуур, нийтийн бүжгийн клуб)-г түр
зогсоосон хугацааг 2021 оны 2 дугаар сарын 18-ны өдрийг дуустал
сунгах.
- Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар
ангийн төгсөх ангийн сурагчдыг элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх
давтлагыг 1 хичээлийн танхимд 10 сурагчтайгаар, секц, дугуйлан, сургалт,
хэлэлцүүлэг, семинар, курс, дамжааг 1 удаад 10 хүнээс хэтрүүлэлгүй,
халдвар хамгааллын дэглэмийг баримтлан тодорхой цагийн хуваарьтайгаар
зохион байгуулахыг зөвшөөрөв.
- Нэг удаа 12 хүнээс хэтрүүлэхгүйгээр спорт
зааланд тоглох болон 1 удаа 10 хүн буюу 1 хүнд 4м/кв талбай ноогдохоор
тооцож саун, фитнес, спиннингээр хичээллэх үйл ажиллагааг 08.00 - 20.00 цагийн хооронд зохион байгуулахыг зөвшөөрөв.