Улаанбаатар хотоос ирсэн иргэдийг тусгаарлаж, гэр бүлд нь цалинтай чөлөө олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-02-05 18:54:24

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Онцгой комиссын хуралдаанаар Улаанбаатар хотоос ирэх иргэдийг гэр бүлтэй нь 5 хоног тусгаарлахаар шийдвэрлэлээ.

Тусгаарлагдсан гэр бүлд 5 хоногийн цалинтай чөлөө олгож ажиллахыг төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагуудад үүрэг болголоо. Орон нутагт ирэх иргэн бүрээс Намнангийн ард түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч 5 хоногийн дараа давтан шинжилгээ хийнэ. Эхний шинжилгээ үнэ төлбөргүй бөгөөд 5 хоногийн дараа авах шинжилгээний төлбөрийг иргэн өөрөө хариуцна. Ирсэн иргэдийн гэр бүл 5 дахь өдрийн шинжилгээний хариу гарсны дараа ажилдаа явж, тухайн иргэн үргэлжлүүлэн 9 хоног гэрийн тусгаарлалтад байх ажээ.

 

相关新闻