Ханх суманд хоёр удаа газар хөдөлсөн ч иргэдэд мэдрэгдээгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-02-05 18:43:26

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт өнгөрсөн шөнө 2 удаа газар хөдөлсөн боловч иргэдэд мэдрэгдээгүй байна.

Тус аймгийн Ханх сумын Хороо багийн Адуун гэдэг газар өнгөрсөн шөнө 04.46 цагт 3.5 магнитуд, Ханх сумын Хороо багийн Ходон гэдэг газар 05.02 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт тус тус болсон байна. Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй гэнэ. Тус аймагт нэгдүгээр сарын 12-нд 6,5 магнитудын газар хөдлөлт болсноос хойш давтан хөдлөлт бүртгэгдсээр байна.

 

相关新闻