Хөгжимт драмын театрын шинэ барилгын гүйцэтгэлийн явцтай танилцлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Хөгжимт драмын театрын барилгын ажил 2013 оноос эхэлсэн бөгөөд энэ онд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж эхэлсэн. Тус барилга нь 2013-2021 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 13,2 тэрбум төгрөгийн төсвөөр баригдаж байгаа бөгөөд ажлын явц 80 хувьтай үргэлжилж байна.
Өнөөдөр ИТХ-ын дарга Б.Батжаргал, аймгийн Засаг дарга Д.Золжаргал нар холбогдох газар хэлтсийн удирдлагуудын хамтаар барилгын явцтай танилцаж, албаны хүмүүсээс мэдээлэл авлаа. Цаашид авах арга хэмжээ, шийдлийг хэлэлцэж, ашиглалтад орох хугацааг дахин сунгахгүйгээр, хүлээлгэн өгөхийн тулд үйл ажиллагааг эрчимжүүлэхийг анхааруулсан юм.
Түүнчлэн, тус барилгын нийт ашиглалтын талбай
11,080 мкв бөгөөд халаалт, дэд бүтцийн зардал маш өндөр гарахаар тооцоологдож
байна. Иймээс дотоод үйл ажиллагааны менежментийн асуудал, бүтэц зохион
байгуулалтыг оновчтой шийдвэрлэх нь чухал хэмээн анхааруулав.