Баруун-Уртын 3-р тойргийн замыг хучих ажил талдаа орж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3-р тойргийн замыг хучих ажил эхлээд сар гаруй хугацаа өнгөрчээ. Одоогоор замыг хучих ажил 45 хувьтай үргэлжилж байна. Аймгийн баяр наадмаас өмнө хүлээлгэж өгнө гэдгийг гүйцэтгэгч талаас хэллээ.
Энэхүү ажлын гүйцэтгэгчээр Улаанбаатар хотын "Арж капитал" компани ажиллаж байгаа. Тус компанийн хувьд өмнө нь Сүхбаатар аймагт төвийн 7 уулзварын 4,5 км зам, мөн Хэнтий Баруун-Уртыг холбосон замуудыг тавьж ашиглалтад оруулсан юм.
Сүхбаатар аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Х.Энхцэцэг хэлэхдээ “3-р тойргийн замыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 3 гаруй тэрбум төгрөгөөр хучиж байгаа. 4,5-р тойргийн замуудыг энэ жилдээ хучиж чадахгүй. Энэ нь нөгөө л эдийн засаг, хөрөнгө мөнгөний асуудалтай холбоотой” гэлээ.
Т. Одончимэг