Туркт хоёр сая гаруй хүн вакцин хийлгэжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
АНКАРА. /Xinhua/.
Туркт Хятадын “CoronaVac” коронавирусний вакцины эхний тунг
хийлгэсэн хүний тоо 2.13 сая давсныг тус улсын Эрүүл мэндийн яам даваа гарагт
мэдээллээ.
Туркт олон
нийтийг вакцинжуулах ажил эхэлсний дараа Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган ирэх
гуравдугаар сарын 1 гэхэд сургуулиудын танхимын сургалтыг үе шаттайгаар нээнэ
гэж мэдэгдсэн юм.
“Туркийн Засгийн
газар хоёрдугаар сарын 15 гэхэд тосгодын сургуулиудыг танхимаар хичээллүүлэхээр
төлөвлөж байна” гэж Р.Эрдоган даваа гарагт болсон Засгийн газрын хуралдааны
дараа мэдээлжээ.
Туркт даваа
гарагт “COVID-19” халдварын
7719 тохиолдол шинээр илэрснээр халдвар авсан хүний нийт тоо 2.48 саяд хүрчээ. Эрүүл
мэндийн яамны мэдээллээр, халдвар авсан хүмүүсийн 2.37 сая нь эдгэрсэн бол 26117
нь нас барсан байна.
Туркт сүүлийн 24
цагийн хугацаанд 141703 хүн коронавирусний шинжилгээ өгснөөр улсын хэмжээнд
хийсэн нийт шинжилгээний тоо 29 773 125-д хүрчээ.
Хятадын “CoronaVac” вакциныг бүртгэсний дараа “COVID-19”-ийн вакцинжуулалтыг нэгдүгээр сарын
14-нд эхлүүлсэн Туркт эхний ээлжид эмнэлгийн ажилтнуудыг, дараагийн ээлжид өндөр настнуудыг дархлаажуулж байгаа
юм.