"Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх" төслийн баг Дундговьд ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-02-01 16:52:40
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. "Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх" төслийн баг өнгөрсөн долоо хоногт Дундговь аймгийн Сайнцагаан, Дэлгэрцогт, Адаацаг, Луус суманд ажиллалаа.

Засгийн газраас өвөлжилт хүндэрсэн аймгуудад тусламж болгон хүргүүлсэн малын тэжээлийн хадгалалт, хамгаалалт, тээвэрлэлтийн ажлыг орон нутагт хэрхэн зохион байгуулж байгаад үнэлгээ хийн, аймаг, сумын удирдлагууд болон малчидтай уулзаж, тэдний санал бодлыг сонссон байна.

Мөн энэ үеэр малчид тэжээл хүлээн авсан эсэхийг аппликэйшн татан авч хэрхэн мэдээлэл солилцох тухай сургалт явуулж, хүчит тэжээлээр малаа тэжээх арга зүйн заавар, зөвлөгөө өгчээ.

Дундговь аймгийн хэмжээнд нийт 1800 тн тэжээл авахаас одоогоор 800 гаруйг нь татан авчээ. Нэг өрхөд 240 кг хүчит тэжээл хуваарилах ба одоогоор Адаацаг, Дэрэн, Дэлгэрцогт, Сайхан-Овоо суманд тэжээлийн тодорхой хувийг хүргэсэн байна.

Хоёрдугаар сарын 3-наас эхлэн Говьсүмбэр аймгийн Баянтал суманд отроор өвөлжиж байгаа малчдад тэжээл хүргэх ажлыг зохион байгуулах аж. 

相关新闻