Монгол, Хятадын хилийн боомтууд энэ сарын 9-нд амарна

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2016-06-07 15:25:37

Монгол, Хятадын авто замын хилийн боомтууд “Луут завины баяр”-ыг тохиолдуулан 06 дугаар сарын 09-ний өдөр амарна хэмээн Иргэний Харьяалал, Шилжилт Хөдөлгөөний Газраас мэдээллээ.

“Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын  Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т заасны дагуу хилийн боомтуудыг хааж буй аж.

Харин 6 дугаар сарын 10-нд Монгол, Хятадын төмөр замын боомтууд, Олон улсын галт тэрэгний цагийн хуваарийн дагуу иргэдэд үйлчлэх юм байна. 

 Б.Заяа

相关新闻