"Хүннү эйр" компани Өлгий-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. “Хүннү эйр” компани энэ
сарын 31-ний өдөр Өлгий-Улаанбаатар чиглэлд нэг удаа нислэг үйлдэхээр болжээ.
Ингэхдээ Улаанбаатар-Өлгий чиглэлд хүн
авахгүй, зөвхөн нэг талдаа зорчигч тээвэрлэх аж.
Цар тахал дэгдэж, хөл хорио тогтоосны улмаас
өнгөрсөн 11 дүгээр сараас хойш Улаанбаатар-Өлгий-Улаанбаатар чиглэлийн агаарын
тээврийн нислэгийг тодорхойгүй хугацаагаар цуцлаад байгаа.
Харин Улаанбаатар хотод хөл хорионд орсон
орон нутгийн иргэдийг татах ажлын хүрээнд “Аеро Монголиа” компани энэ сарын
25-ны өдөр нислэг үйлдэж, чиглэлд 101 зорчигчийг тээвэрлэсэн юм.