Европын эмийн агентлаг “AstraZeneca”-гийн вакциныг бүртгэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2021-01-29 14:18:00

БЕРЛИН. /DW/. Европын эмийн агентлаг Их Британи-Шведийн “AstraZeneca” компанийн коронавирусний вакциныг Европын Холбооны /ЕХ/ орнуудад хэрэглэхийг зөвшөөрчээ.


ЕХ-ны гишүүн орнуудад энэхүү вакциныг хэрэглэх эцсийн шийдвэрийг одоо Европын Комисс гаргах ёстой. “AstraZeneca” компанийн вакцин ЕХ-нд хэрэглэхийг зөвшөөрсөн коронавиурсний гурав дахь вакцин юм. Үүнээс өмнө  Германы BioNTech, Америкийн “Pfizer” компаниудын бүтээсэн вакцин, мөн “Moderna” компанийн вакциныг бүртгэсэн билээ.


Шинжээчдийн мэдээлснээр, “AstraZeneca”-гийн вакцин нь BioNTech/Pfizer боон “Moderna”-гийн коронавирусний вакцинуудаас хямд бөгөөд хадгалах нөхцөл нь энгийн аж. Гэхдээ 65-аас дээш насны хүмүүст энэ вакцины үр дүнгийн талаарх мэдээлэл хангалтгүй байгаа юм. Германы Роберт Кохагийн хүрээлэнгийн дэргэдэх Вакцинжуулалтын байнгын комиссоос “AstraZeneca”-гийн вакциныг зөвхөн 18-64 насны хүмүүст хэрэглэхийг зөвлөжээ.

相关新闻