“Буянт-Ухаа-2” хороололд нийтийн тээврийн шинэ чиглэл нээнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМХан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд “Буянт-Ухаа-2” хороолол ашиглалтад шинээр орж, тус хороололд өнөөдрийн байдлаар 800 өрхийн 3000 орчим иргэн суурьшаад байна.
Эдгээр иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээ хүргэхээр Ч:56 “Буянт- Ухаа- 2 хороолол 120 мянгат” чиглэлийг шинээр нээхээр болжээ. Тус чиглэлд энэ сарын 11-ний өдрөөс эхлэн “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын их багтаамжийн 5 автобус 20 минут тутамд үйлчилгээ үзүүлнэ хэмээн албаныхан хэллээ.
Б.Заяа