Хугацаат цэргүүдийн ар гэрт тусламж үзүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-01-22 14:41:05

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан хугацаат цэргийн алба хааж буй цэргүүдийн ар гэрт мөнгөн тусламж гардууллаа.  

Батлах хамгаалахын сайд  болон аймгийн Засаг даргын хооронд байгуулсан гэрээнд цэргийн алба хаагчид болон тэдний гэр бүлд /зорилтот бүлгийн/ дэмжлэг үзүүлэхээр тусгасан аж.

Иймд "Ковид-19" цар тахлаас үүдэн айл өрхүүдэд санхүүгийн хүндрэл үүсэж байгаа энэ үед аймгийн Засаг даргын Тамгын газар, Цэргийн штаб хамтран хүүхэд нь цэргийн албанд татагдсан зорилтот бүлгийн 21 өрхөд тус бүр 100 мянган төгрөг олголоо.

相关新闻