Төрийн албаны шалгалтын бүртгэл энэ сарын 25-нд эхэлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Энэ оны Төрийн албаны ерөнхий шалгалтыг зохион байгуулах асуудлыг Төрийн албаны зөвлөлийн ээлжит хуралдаанаар хэлэлцэж товыг тогтоожээ.
Шалгалтын
бүртгэлийг 2021 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн 9.00 цагаас хоёрдугаар
сарын 25-ны өдрийн 9.00 цаг хүртэл 30
хоногийн хугацаанд цахимаар бүртгэнэ.
Төрийн
албаны ерөнхий шалгалтыг 2021 оны гуравдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн зохион
байгуулахаар шийдвэрлэжээ.
Шалгалттай
холбоотой мэдээ, мэдээллийг тухай бүрт танилцуулах болно гэж Төрийн албаны
зөвлөлөөс мэдээллээ.