Баян-Өлгийд зарим биеийн тамирын заал, сургалтын төвийн үйл ажиллагааг нээв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-01-21 12:50:30

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 24 дүгээр захирамж гарч, халдвар хамгааллын дэглэм сахиулах шаардлага хангасан зарим сургалтын төв, биеийн тамирын заал, клубуудын үйл ажиллагааг энэ сарын 20-ны өдрөөс нээв.

Уг шийдвэрт 7 жолооны сургалт, 2 гадаад хэлний сургалтын төв, МСҮТ-ийн түр сургалтын байр, нийтдээ 10 төвийг хамруулжээ.  

Түүнчлэн Бастама, Эмпати сургуулийн биеийн тамирын заал, хувийн хэвшлийн “POWER” биеийн тамирын заал, “Power” “Эрч спининг” бялдаржуулах төв, “Lotus” иогийн клубт ажиллах зөвшөөрөл өгсөн байна.  

相关新闻