Аймгийн Засаг дарга Д.Бауыржан Дулааны станцын үйл ажиллагаатай танилцав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-01-20 18:11:44

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга Д.Бауыржан Өлгий хотын зарим айл өрх, албан байгууллагуудыг дулааны эрчим хүчээр хангадаг “Эрчимбаян өлгий” компанийн Дулааны станцын үйл ажиллагаатай өнөөдөр танилцлаа.

Компанийн ерөнхий инженер А.Бейбит станцын өнөөгийн үйл ажиллагаа, хийсэн засвар үйлчилгээ болон өнөөдөр ашиглалтад орж байгаа шинэ зуухны талаар аймгийн удирдлагад мэдээлэл өгөв. Тэрээр нэг зуухыг нэмж ашиглалтад оруулснаар станцын дулаан үйлдвэрлэх чадал нь 64,5 Гкал/цаг буюу Өлгий хотын А бүсэд байрлалтай албан байгууллага, хувийн сууцуудыг бүрэн халаах боломжтой болсныг онцоллоо.

Аймгийн Засаг Дарга Д.Бауыржан дулааны станцын нөхцөл байдалтай танилцаж нүүрс бутлуурын янданд шүүр тавих, эсвэл бутлуурыг нүүрсний уурхайд байрлуулах, станцын яндангаас гарч байгаа батарей циклоныг багасгах арга хэмжээ авах, нэвтрүүлэх чадвар хүрэлцэхгүй байгаа шугамуудыг өргөтгөж хүчин чадлыг нэмэгдүүлэхийг үүрэг болголоо.

相关新闻