Малын шилжих хөдөлгөөнийг хязгаарласан захирамж гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-01-20 11:41:42

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 22 дугаар захирамж гарч, тус аймгийн нутаг дэвсгэрт бусад аймгаас мал, амьтан оруулах, шилжилт хөдөлгөөн хийхийг хориглолоо.

Зарим аймгуудад өвөлжилт хүндэрсний улмаас мал их хэмжээгээр зөөвөрлөгдөн ирж, малын гоц халдварт, халдварт өвчин тархах эрсдэл өндөр байгаа тул ийнхүү арга хэмжээ авчээ.

Мал, амьтны шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт хийсэн шийдвэр ирэх хоёрдугаар сарын нэгнээс тавдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд үйлчилнэ. 

相关新闻