Баян-Өлгийд 12 дугаар ангийн сурагчдад танхимаар давтлага хичээл орохыг зөвшөөрөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий
аймгийн Онцгой комисс энэ оны анхны хуралдаанаа өнөөдөр хийж, дараах
шийдвэрүүдийг гаргалаа.
Үүнд:
1. Ерөнхий
боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчдад халдвар хамгааллын дэглэм сахиж танхимаар давтлага хичээл орохыг
зөвшөөрөв /Нэг удаад 5-10 сурагч орно. Хичээлийн үргэлжлэх хугацаа 90 минутаас хэтрэхгүй/.
2. Шаардлага
хангасан зарим сургалтын төв, спорт заал, фитнес, иогийн клубуудыг нээхээр
болов. Ингэхдээ дээр дурдсан газруудад эхлээд зөвлөмж хүргүүлж, зөвлөмжийг
биелүүлж халдвар хамгааллын дэглэм, эрүүл ахуйн шаардлагыг хангасанд
нь зөвшөөрөл олгоно.
3. Улаанбаатар
хотод гацсан орон нутгийн иргэдийг татан авах түр журам боловсруулахыг
холбогдох байгууллага, албан тушаалтнуудад үүрэг болгов.
4. Болзошгүй
халдварт өвчин, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор ирэх хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн бусад аймгаас мал оруулах /тууварлах,
тээвэрлэх/-ыг хориглолоо.