Ази-Номхон далайн хамтын ажиллагаа, аюулгүй байдлын төлөвлөгөөг өргөн барив

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-06-06 11:44:47

СИНГАПУР. /Prensa Latina/. Ази-Номхон далайн бүс нутгийн хамтын ажиллагаа болон аюулгүй байдлыг зохицуулах төлөвлөгөөг “Шангри-Лагийн яриа хэлцээ” чуулга уулзалтын үеэр БНХАУ өргөн барилаа. Уг форум ням гарагт Сингапурт өндөрлөсөн юм.

Уг төлөвлөгөөг БНХАУ-ын Цэргийн төв хорооны Жанжин штабын орлогч дарга, адмирал Сун Зянгуо танилцуулсан байна. Тэрбээр бүс нутгийн энх тайван болон тогтвортой байдлыг хангах хүчин чармайлтын талаар илтгэл тавьсан аж.

“Өнөөдөр дэлхий ертөнц урьд өмнө байгаагүй түүхэн туршилтыг явуулж, Ази-Номхон далайн бүс нутгийн улсууд сайн, муугаа хамтдаа хуваалцаж байна” гэж Сун хэлжээ.

Иймээс БНХАУ аюулгүй байдлын хэтийн төлвийг хамгаалж, хүртээмжтэй бөгөөд харилцан ашигтай хамтын ажиллагааг чухалчилж байна гэж тэрбээр онцлон тэмдэглэсэн байна.

Тэрбээр цааш ярихдаа “Улс бүр тайван хөгжлийн замаар явж, хуучин сэтгэхүйгээсээ салж, өөр өөр соёл иргэншлээс суралцах хэрэгтэй” гэжээ.

Өмнөд Хятадын тэнгисийн асуудлын тухайд Хятадын адмирал хэлэхдээ “Бээжин аливаа маргааныг ямагт яриа хэлцээ хийн энхийн замаар шийдвэрлэхийг эрмэлздэг” гэсэн байна.

Г.Доржханд

 

 

 

相关新闻