Францад жуулчны автобус руу буутай этгээдүүд халджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-06-06 11:09:23

ПАРИС. /Anadolu/. Ням гарагт Францын зүүн өмнөд нутагт 70 гаруй хүн тээвэрлэж явсан жуулчны автобус руу буугаар зэвсэглэсэн этгээдүүд халдсаны улмаас зургаан хүн шархадсан тухай прокуорорын газар мэдэгдлээ.

Испаниас хөдөлсөн уг автобус Чехийн иргэдийг тээвэрлэж явжээ. Үл таних буутай этгээдүүд автобус руу халдсан гэх мэдээлэл байна.

Шархадсан хүмүүсийн нэгийнх нь биеийн байдал хүнд байгаа аж.

Гэмт этгээдүүдийг баривчлахын тулд цагдаагийнхан тусгай ажиллагаа явуулж байна.

Г.Доржханд

 

 

相关新闻