Аймгийн засаг дарга бүрэн эрхийнхээ хугацаанд гурван зөвлөхтэй ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Өнөөдөр аймгийн Засаг дарга Ц.Идэрбат бүрэн эрхийнхээ хугацаанд өөрт үйлчлэх зөвлөхүүдээ томиллоо.
Тухайлбал, Аймаг, орон нутгийн хөгжлийн бодлого,
төлөвлөлтийн судалгаа, шинжилгээ, төсөл, хөтөлбөр хариуцсан орон тооны
зөвлөхөөр Д.Амгаланбаатарыг, “Е-mongolia” системийг орон нутагт нэвтрүүлэх
асуудал хариуцсан орон тооны бус зөвлөхөөр О.Од-Эрдэнийг, Гадаад харилцаа
хариуцсан орон тооны бус зөвлөхөөр Ч.Мөнх-Эрдэнэ нарыг тус тус томиллоо.
Дагдандоржийн Амгаланбаатар нь "Олон улсын Эдийн засагч" мэргэжилтэй бөгөөд 2006 оноос одоог хүртэл үндэсний судалгаа, зөвлөх үйлчилгээний
“MMCG” ХХК-д Ерөнхий захирлаар ажиллаж байна. Тэрбээр 2016, 2020 онд аймгийн
ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа бөгөөд 2016 оноос аймгийн Засаг
даргын зөвлөх, “Азийн Хүлэг Улс” бодлогын судалгааны хүрээлэнгийн судалгаа
хариуцсан дэд тэргүүнээр сонгогдон ажиллаж байгаа юм.
Оюуны Од-Эрдэнэ нь радио холбооны мэргэжилтэй Монгол Улсын
Зөвлөх инженер. 1996 оноос МЦХ, МХС компанид
ээлжийн инженер, АТС-ын инженер, ерөнхий инженер, газрын даргаар тасралтгүй 24
дэх жилдээ ажиллаж байна.
Чулуунбаатарын Мөнх-Эрдэнэ нь Эрх зүйч мэргэжилтэй. 2016 оноос
аймгийн Засаг даргын зөвлөх, 2018 оноос Нэгдсэн үндэсний байгууллагын “Зах зээл
бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн Хэнтий хариуцсан ажилтнаар ажиллаж байна.