Сирийн нисэх онгоцууд Алеппо хотод агаараас цохилт өгчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМДАМАСК. /ВВС/. Сирийн Засгийн газрын Агаарын цэргийн хүчний нисэх онгоцууд Алеппо хот болон түүний эргэн тойрны газар нутагт хэдэн арван удаа агаараас цохилт өглөө.
Их Британид төвтэй Хүний эрхийн байдлыг хянах байгууллагын мэдээлснээр, Сирийн Засгийн газар Алеппо хот дахь босогчдын байрлалд нисдэг тэргээр торхтой бөмбөг хаясан байна.
Агаарын цохилтын өртөн сүйдсэн байшингийн нурангинаас наад зах нь 20 хүний цогцсыг гаргаад байна гэж аврах албаныхан мэдэгдэв.
Харин Засгийн газрын хяналтад байгаа газруудад сөрөг хүчнийхэн пуужингийн цохилт өгсөн тухай Сирийн төрийн мэдлийн хэвлэлд мэдээлжээ. Үүний улмаас хэд хэдэн хүн шархдаж, амиа алдсан байна. Мөн бямба гарагт өгсөн пуужингийн цохилтод өртөн наад зах нь 24 хүн амиа алджээ.
Д.Нямтулга