Аймгийн төвийн нийт барилгын 24 хувь нь насжилт дууссан
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын хэмжээнд 56 барилга байгууламж байдаг. Үүний 24 хувь нь хуучин буюу насжилт дууссан, газар хөдлөлтөд тэсвэргүй, 1971 оноос өмнө баригдсан барилгууд байна.
Харин сүүлийн жилүүдэд барьж байгаа барилга байгууламж нь газар хөдлөлтийн норм дүрэм сатндартыг хангаж байгаа гэдгийг Мэргэжлийн хяналтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагч Л.Цэрэннямбуу хэлж байв.
Архангай аймаг нь газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд
хамаарагддаг бөгөөд жил бүр их, бага хэмжээгээр газар хөдлөлт явагддаг гэдгийг
мэргэжлийн байгуулагаас хэлж байна. Тодруулбал, 2020 онд 1900 гаруй удаагийн
бага баллын чичирхийлэл мэдрэгдсэн байна. Харин он гарсаар 1-р сарын 13-ны 10
цаг хүртэлх хугацаанд 700 гаруй чичирхийлэл мэдрэгджээ.
Статистик дүнгээс харахад жил ирэх тутам газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж байгаа ба 10 жилийн өмнөхтэй харьцуулахад 10 дахин өссөн байгааг Одон орон, геофизик хүрээлэнгийн Цэцэрлэг салбараас мэдээлсэн юм.
2020 онд гэхэд л Монгол Улсын хэмжээнд 44462 удаа газар
хөдлөлт бүртгэгдсэн байна. Энэ бол газар хөдлөлтийг хэмжих багажинд мэдрэгдсэн
тоон үзүүлэлт юм