Жон Кэрри "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудалд газардлаа
МОНГОЛЫН МЭДЭЭАмерикийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Жон Кэрри манай улсад албан ёсны айлчлал хийхээр өнөө өглөө 07:40 минутын орчимд "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудалд газардлаа.
Түүнийг хоёр талын албаны хүмүүс угтаж авсан бөгөөд дараагаар АНУ-ын Элчин сайдын өргөөний зүг цуваа хөдлөв.
Айлчлалынхаа хүрээнд тэрбээр Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнтэй албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа, бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцоно.
Мөн Монгол Улсын Төр, Засгийн тэргүүн нарт бараалхаж, Монголын залуу манлайлагчдын төлөөлөлтэй уулзах юм.
Б.Туул
Б.Чадраабал