Хөвсгөлд 13-нд шилжсэнээс хойш 7 удаагийн газар хөдлөлт бүртгэгдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт шөнийн 00 цагаас хойш буюу энэ сарын 13-нд шилжсэнээс хойш 7 удаагийн газар хөдлөлт бүртгэгдсэнээс Ханх сумын иргэдэд 3 нь мэдрэгдсэн байна.
Тухайлбал өглөөний 7 цаг 47 минут, 10 цаг 33 минутад тус бүр 4,3 магнитудын хөдлөлт иргэдэд илүү мэдрэгджээ. Өчигдрөөс хойш 3,5 магнитудаас дээш 50 хөдлөлт, 4 магнитудаас дээш 30 хөдлөлт бүртгэгдсэн байна. Чичирхийлэл бол маш удаан үргэлжилж байгаа гэнэ. Өчигдөр өглөөний 8 цаг 36 минутад 5,1 магнитуд хөдөлснөөс хойш хөдлөлийн балл буурч байна гэдгийг Одон орон геофизикийн хүрээлэнгийн Хатгал дахь салбарын эрхлэгч Ц.Даваадалай мэдээллээ.