Энэ онд Нэгдсэн эмнэлгийн авто зам, зогсоолын засварын ажлыг хийнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт орон нутгийн авто замын сангийн нийт 842.453.3 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар зургаан ажлыг хийнэ. Үүнээс 2021 онд 315.0 сая төгрөгийн хөрөнгө тавигдсан байна.
Дээрх ажлуудын хамгийн өндөр өртөгтэй буюу нийт 577.453.3 сая төгрөгөөр Арслан цохио чиглэлийн чулуун хучилттай авто замын засвар арчлалтыг 2020-2022 онд хийх юм. Харин энэ ондоо багтаан Нэгдсэн эмнэлгийн авто зам, зогсоолын засвар, Батцэнгэл сумын төвийн замыг сайжруулах, Эрдэнэбулган сумын 1-р баг Халзангийн давааны засвар, Эрдэнэ булган сумын 1, 2-р багийн голын дагуух эвдэрсэн гуу, жалга, замыг засах, Орон нутгийн чанартай авто зам, байгалийн гамшгийн улмаас эвдэрсэн гуу, жалга замыг засах ажлуудыг хийхээр төлөвлөжээ.