ИТХ-ын ээлжит бус хуралдаан энэ сарын 22-нд болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар ээлжит бус хуралдааны товыг баталлаа. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит бус III-р хуралдаан энэ сарын 22-ны өдрийн 10:00 цагт Мөрөн суманд хуралдана. Хуралдаанаар Хөвсгөл аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай, аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.