PCR шинжилгээ өгөөгүй иргэдийг хяналтын постоор нэвтрүүлэхгүй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Төв аймгаас гарах болон орох хөдөлгөөний талаар аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэл хийлээ.
Тодруулбал, Нийслэлийн нутаг дэвсгэрт 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Монгол Улсын Шадар сайдын 2020 оны 156 дугаар тушаалаар баталсан “Хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг зохион байгуулах тухай түр журамд заасан шийдвэрийн хүрээнд дор дурдсанаас бусад шаардлага нөхцөлөөр иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын зорчих хүсэлтийг хүлээж авахгүй бөгөөд зайлшгүй гэж үзвэл тухайн орон нутгийн Онцгой комисс шийдвэрийг гаргах аж.
Тиймээс Төв аймаг хооронд болон Улаанбаатар хот руу зорчихдоо эрүүл мэндийн
асуумж бөглөж нэвтрэх бол сумд хооронд багийн Засаг даргын тодорхойлсон
бичиг баримтаар нэвтрэх юм. Мөн тодорхой шалтгаанаар зөвшөөрөгдсөн
зорчигчид PCR шинжилгээ өгч хариугаа авсан байх шаардлагатай. Үүнд:
·
Хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэлт
/ажлын үнэмлэх, хүнс нийлүүлэх гэрээ, баримт/
·
Шатахуун тээвэрлэлт /ажлын үнэмлэх,
шатахуун тээвэрлэх гэрээ, баримт/
·
Эм, эмнэлгийн хэрэгсэл тээвэрлэлт
/ажлын үнэмлэх, холбогдох зөвшөөрөл/
·
Эрүүл мэндийн үйлчилгээ /эмчийн
магадлагаа/
·
Мал, амьтны өвс тэжээл тээвэрлэлт
/холбогдох зөвшөөрөл/
· Орон нутаг руу хийх оршуулгын үйл
ажиллагаа /аймгийн Онцгой комиссын Шуурхай штабт гаргасан хүсэлтийн шийдвэр/
Түүнчлэн Улаанбаатар
хотоос зорчиж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл PCR шинжилгээний
хариутай байх шаардлагатай бөгөөд шинжилгээ
өгөөгүй иргэдийг хяналтын постоор нэвтрүүлэхгүй. Авто тээврийн шалган
нэвтрүүлэх товчоодоор зорчих иргэд иргэний үнэмлэхээ биедээ заавал авч явах шаардлагатай.
Мөн
Улаанбаатар хотод “Ковид-19”
цар тахлын тохиолдол эрс нэмэгдэж, эрсдэл өндөр байгаа учир Зуунмод сумаас Улаанбаатар,
Улаанбаатараас Зуунмод руу ажил
эрхэлдэг иргэд хот хооронд өдөр тутамдаа зорчих хөдөлгөөн хийхгүй, тухайн ажил
эрхлэх газартаа суурин байхыг аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.