Баянзүрх дүүргийн хөдөлмөрийн хэлтэс 1359 хүнийг ажилд зуучилжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРБаянзүрэх дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс хамтран “Ажилтай орлоготой Монгол хүний төлөө” үндэсний аяны тайлангийн үеэр 1359 иргэнийг ажилд зуучилсан гэв.
Энэ үеэр дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн ажилтнууд ажил хайж байгаа иргэдийг мэдээллээр хангаж, ажилд зуучилж байв. Мөн хөдөлмөрийн хэлтэс 3183 иргэнд ажил мэргэжлийн чиг олгох үйлчилгээ үзүүлснээс гадна “Залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд 70 иргэний 16 төсөл хүлээн аваад байгаа аж. Түүнчлэн хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих зорилгоор Дүнжингарав худалдааны төвийн 88, 89 дүгээр лангууг нэг жилийн хугацаагаар түрээслэн, үйлдвэрлэгчдийг борлуулалтын цэгээр ханган ажиллаж байгаа гэж албаны хүмүүс ярив.
Үүний зэрэгцээ өдөрлөгт 25 хорооны 30 орчим үйлдвэрлэгч, гар урчуудын худалдаа явуулсаны зэрэгцээ дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийнхэн нэг цэгийн үйлчилгээ үзүүлэв.
З.Эрэвгийлхам