“Alibaba”, “Tencent” компаниудын хувьцаа унажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ХОНКОНГ. /Сhina morning post/. АНУ-ын эрх баригчид хар жагсаалтдаа оруулж магадгүй тухай мэдээлсний дараа Хонконгийн хөрөнгийн бирж дээр Хятадын "Alibaba", "Tencent" компаниудын хувьцаа унасан байна.
Пүрэв гаргийн арилжаа эхлэхэд “Alibaba” компанийн хувьцаа 5.22 хувиар, “Tencent” компанийнх 4 хувиар тус тус буурсан байна. Мөн үүрэн холбооны оператор “China Mobile” компанийн үнэт цаас 6.86 хувиар унаж, нэг нэгж нь 43.45 хонконг доллар болжээ.
Харин автомашины үйлдвэрлэл, даатгал, санхүүгийн салбартай холбоотой хувьцаа өссөн байна. Тухайлбал, “HSBC”, “Standard Chartered” банкуудын хувьцаа 4 гаруй хувиар өсжээ.