Төв аймгийн нийт нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн нийт нутгаар энэ сард агаарын дундаж температур олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байна.
Нэг болон хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэс 5–10°С–аар хүйтэрнэ. Тус аймгийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу, нутгийн баруун болон зүүн өмнөд хэсгээр ОЖД–ийн орчим цас орох төлөвтэй байгаа бөгөөд нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар цас орно.
Салхи ихэнх хугацаанд
4–9 м/с. Нэгдүгээр 10 хоногийн дунд, хоёрдугаар 10 хоногийн сүүлчээр зарим газраар 12–14 м/с
хүртэл ширүүсч, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна гэж аймгийн УЦУОША-өөс мэдээллээ.