Зарим алба хаагчаас PCR шинжилгээ авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-12-29 20:22:49

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газраас дотоодын халдвар бүртгэгдэн тохиолдлын тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор тандалтын зорилгоор зарим алба хаагчаас PCR шинжилгээ авах ажил зохион байгууллаа.

Шинжилгээнд өвчлөл бүртгэгдсэн орон нутгаас ирж гэрийн ажиглалтад байгаа иргэд, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Алтай хотын тохижилт үйлчилгээний газар, “Ундарга Алтай” компанийн ажилтан, албан хаагчид, банкны теллерүүд, үсчин, худалдааны төв, хүнсний дэлгүүрүүдийн  худалдагч зэрэг 411 иргэнээс авчээ.

Мөн аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд, хэвтэн эмчлүүлэгчид, амьсгалын замын цочмог халдварын шинжтэй өвчтөнүүд зэрэг 103, нийт 514 хүн хамрагдлаа. Шинжилгээг сорьц тээвэрлэлтийн журмын дагуу тээвэрлэн ЗӨСҮТ-д илгээсэн тухай ЭМГ-аас мэдээлэв.

相关新闻