Цэргийн шинэчилсэн тоо бүртгэлд утсаар хамрагдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-12-29 12:54:28

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хэмжээнд цэргийн шинэчилсэн тоо бүртгэл энэ сарын 24-өөс эхэлсэн бөгөөд ирэх оны 1 сарын 6-нд дуусна. 

Энэ удаагийн цэргийн шинэчилсэн бүртгэл "Ковид-19" халдвараас урьдчилан сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдлын хөл хорионы үед зохион байгуулж байгаа учраас иргэд өөрийн харьяа багийн Засаг даргадаа утсаар бүртгүүлж байна. Цэргийн шинэчилсэн тоо бүртгэлд 1-р зэргийн цэргийн үүрэгтэн буюу 18-50 нас хүртэлх цэргийн алба хаасан байлдагч, түрүүч нар, 60 нас хүртэлх цэргийн бэлтгэл офицер, ахлагч нар болон 2-р зэргийн цэргийн үүрэгтэн буюу цэргийн алба хаагаагүй 18-50 насны эрчүүд, цэргийн чухал мэргэжил бүхий эмэгтэйчүүд хамрагдана.

Иргэн бүр үүрэг хариуцлагаа ухамсарлан Цэргийн шинэчилсэн бүртгэлд хамрагдахыг Мөрөн сумын Засаг даргын Тамгын газрын дарга Г.Нэргүй  анхаарууллаа. Бүртгэлд хамрагдахгүй бол Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж торгуулийн арга хэмжээ авах юм байна. Тус сумын 14 багт  бүртгэлд хамрагдах 10000 гаруй цэргийн насны эрчүүд амьдардаг ажээ.


相关新闻