Ахуйн гал түймэр 28 хувь буурчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-12-24 11:56:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд энэ онд 4984 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл ослын тохиолдол бүртгэгдлээ. Болзошгүй аюулаас Онцгой байдлын алба хаагчид 2234 хүний амь насыг аварч,  аж ахуй нэгж  байгууллага, иргэдэд  учирч болох хохирлоос сэргийлж, 114.5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна. 


Өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал гамшиг, аюулт үзэгдэл, ослоос аварсан хүний тоо 302-оор буюу 15.6 хувиар өссөн. Авран хамгаалсан эд хөрөнгийн хэмжээ  51.2 тэрбумаар буюу 80.9 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байгаа юм.


Гэхдээ 243 хүн эндэж, 1003 хүн гэмтэж, 80954 толгой мал, амьтан хорогдон, 31.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Гамшигтэй тэмцэх, хор уршгийг арилгах ажилд Онцгой байдлын байгууллага болон орон нутгаас 517 93 сая төгрөг зарцуулжээ. 


Хүний үйл ажиллагаатай холбоотой гамшиг, ослоос ахуйн гал түймэр энэ онд 3036 бүртгэгдсэн нь ноднингийнхтой харьцуулахад 28 хувь буурчээ. Харин усны осол 155 бүртгэгдсэн нь өмнөх оныхоос 60 хувиар өссөн үзүүлэлт юм. 



相关新闻