Хяналтын пост 5 чиглэлд ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-12-24 10:52:33

Хөвсгөл /МОНЦАМЭ/.  Хөвсгөл аймгийн Онцгой комиссоос  коронавирусний халдвараас сэргийлэх зорилгоор 5 чиглэлд авто замын шалган нэвтрүүлэх цэгийг ажиллуулж байна.

Аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Ш.Идэрбаясгалангийн захирамжаар ирэх оны 2 дугаар сарын 23 хүртэл хяналтын постод ажиллах сумын төрийн албан хаагч нарын хуваарийг баталсан байна. Тариалан сумын Намнангийн ард байрлах авто замын шалган нэвтрүүлэх цэгт  Арбулаг,  Алаг-Эрдэнэ,  Баянзүрх,  Түнэл,  Их-Уул, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр,  Хатгал,  Мөрөн, Эрдэнэбулган, Тариалан сумаас алба хаагчид 5 хоногоор ээлжлэн ажиллана. Мөн Рашаант сумын 3-р багт байрлах Дөрөлж постод Тосонцэнгэл, Рашаант, Төмөрбулаг сум, Жаргалант сумын Ороохын даваа, Солонготын давааны хяналтад Шинэ-Идэр, Галт, Жаргалант сум, Цэцэрлэг сумын Согоотын давааны постод Бүрэнтогтох, Цагаан-Уул, Цэцэрлэг сум хариуцан ажиллах ажээ.

 

 


相关新闻