Гол, мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-12-23 09:53:43

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвийн Мөрөн ус судлалын өртөөнөөс гол мөрний мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгааг анхааруулав.

Энэ сарын 21-ний байдлаар Хөвсгөлийн уулсаас усжих ДэлгэрмөрөнБүгсийБэлтэсШишгэд, Үүр, Эг зэрэг гол мөрөнд битүү мөсөн бүрхүүл тогтсон, мөсний зузаан олон жилийн дунджийн орчим байна.

Дээрх гол мөрнүүд нийт уртын дагууд харилцан адилгүй мөсний үзэгдэлтэй байгаа тул малчид, тээвэрчид, ард иргэдийг томоохон гол мөрөн, нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа.


相关新闻