Тусгай хамгаалалттай газрын зэрлэг амьтдад өвс тавьж өгч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн БОАЖГ болон Их газрын чулууны байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргаанаас байгалийн тусгай хамгаалалттай газрын зэрлэг амьтдад
зориулж, өвс тавьж өгөх ажлыг зохион байгуулж байна.
Тус аймгийн Өлзийт сумын Загийн ус, Дэл хөнжлийн уул,
Сайнцагаан сумын Хаалган хад, Дэлгэрцогт сумын нутагт байрлах Бага газрын
чулуу, Гурвансайхан сумын Уул алтарганатай, Баянжаргалан сумын Араг хад, Сайхан-Овоо
сумын Асрын уул, Дэлгэрхангай уул гэсэн газруудад 300, Их газрын чулуунд 500 боодол өвсийг хуваан байршуулж байгаа ба
өвсийг аймгийн Нөөц сангаас гаргаж байгаа ажээ.
Энэ жил Дундговь аймгийн нийт нутгаар бэлчээр муутай, өвөлжилт хүндэрч байгаа тул цаашдаа өвс нэмж тавьж өгөх шаардлагатай эсэхийг аймгийн БОАЖГ-ын дарга Н.Гантулгаас тодруулахад “Тусгай хамгаалалттай газрын зэрлэг амьтдад хужир шүү, өвс тэжээл тавьж өгөх шаардлага байгаа. Одоо тавьж өгч байгаа өвс нь нэг л удаагийн хангалт болж байгаа учраас цаашид ч байнгын анхаарах хэрэгтэй" гэсэн юм.