Хүчит шонхор захад адууны мах 8500 төгрөг байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн дөрвөн дүүрэгт байдаг зах худалдааны төв, хүнсний дэлгүүрүүдэд ШӨХТГ-аас өнөөдөр хяналт шалгалт хийжээ.
Өдрийн 12 цагийн байдлаар Хүчит шонхор захад хонины ястай мах 7500-7800 төгрөг, хонины цул мах 8300-8500 төгрөг, үхрийн ястай мах 10500-11500 төгрөг, үхрийн цул мах 10000-12500 төгрөг, адууны мах 8500, ямааны мах 8300 төгрөгийн үнэтэй байна.
Барс-1 захад Алтан тариан дээдийн дээд гурил 2000 төгрөг, дээд гурил 1300 төгрөг, нэгдүгээр зэргийн гурил 1200, хоёрдугаар зэргийн гурил 900, цагаан будаа 2200, шар будаа 2500, элсэн чихэр 2500, Монгол төмс 900, лууван 1500, монгол сонгино 3500, хятад сонгино 2500 төгрөг, өндөг 370 төгрөгийн үнэтэй байна.
Өнөөдөр хяналт шалгалтад хамрагдсан 4 зах худалдааны төвд өндөг, 7 зах худалдааны төвд ямааны мах нийлүүлэгдээгүй байна.
Энэ сарын 18-нд хэрэглэгчийн мэдээллийн төвийн 115 утсанд 30, чатботод 17, и-баримт апликэйшнээр 6, дуут шуудангаар 5 иргэн тус тус ханджээ.